

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах УИХ-ын 95 дугаар тогтоолд хориг тавьж буйг ЕТГ-ын ерөнхий нарийн бичгийн А.Үйлстөгөлдөр мэдэгдлээ.
Тэрээр хэлэхдээ:
80 жилийн өмнө буюу 1945 оны 10 дугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулахаар ард нийтийн санал асуулгад оролцож байсан түүхт өдрийн мэндийг дэвшүүлье. Монгол Улсын Үндсэн хууль бол монгол улсын тусгаар тогтнол, үндэсний эв нэгдэл, ард түмнээс урган гарсан эрхэм дээд баримт бичиг байдаг.
Энхүү Ардчилсан Үндсэн хуулиа сахин хамгаалах үүднээс Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын тогтоолд хориг тавьж байгааг Та бүхэндээ сонордуулъя хэмээгээд хоригийг бүрэн эхээр нь танилцууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч нь хүчин төгөлдөр болсон, ёсчлогдсон бүхий л хууль, тогтоолд хориг тавих эрхтэй юм.
ҮАБЗ-ийн хоёр гишүүн нэгэн зэрэг огцорч байсан тохиолдол монголын түүхэнд өмнө нь тохиолдож байгаагүй бөгөөд процессын хувьд маргаан дагуулж байгаа юм.
Энэ үеэр ҮАБЗ-ийн дарга А.Бямбажаргал мэдээллийг тодрууллаа. Тэрээр хэлэхдээ:
Монгол Улс бол Үндсэн хуульт ёсны 100 гаруй жилийн баялаг түүхтэй ард түмэн. Үндсэн хууль бол тусгаар тогтнолын баталгаа. Тэр дундаа 1992 оны Ардчилсан Үндсэн хууль бол бидний тусгаар тогтнолын аюулгүй байдалтай салшгүй холбоотой.
Аливаа байгууллага, тэр дундаа төрийн байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа нь өөрийнхөө үйл ажиллагааг Үндсэн хуульд нийцүүлэх биш харин Үндсэн хуульд нийцүүлж ажиллах зарчимтай.
2019 оны 6 дугаар сарын 6-ны өдөр нэр бүхий УИХ-ын гишүүдээс Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар холбогдох төслийг өргөн мэдүүлсэн байдаг. Энэхүү нэмэлт, өөрчлөлтийн төслийн үзэл баримтлалд “Гүйцэтгэх эрх мэдлийн тогтвортой байдлыг хангах” талаар тусгасан нь УИХ-аар дэмжигдэж батлагдсан. Үүний нэг нь болох өнөөдөр бид дурдаж яриад байгаа Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт орсон нэмэлт, өөрчлөлтийн дагуу УИХ-ын нийт гишүүдийн дөрөвний нэг нь санаачилсны дагуу УИХ-аар хэлэлцэн, эцэслэн шийдвэрлэгдсэн. Тиймээс шинэ дэгээр шийдвэрлэгдэх ёстой.
Урьд нь ийм тохиолдол гарч байгаагүй.
Шууд дамжуулалт үзэх:
