УИХ-ын гишүүн асан Р.Гончигдоржоос маргаан дагуулаад буй УИХ-ын 95 дугаар тогтоолын талаар ямар байр суурьтай байгааг тодрууллаа. Тэрээр хэлэхдээ:

Ерөнхий сайдыг огцруулах талаар Үндсэн хуулийн 43.1-т заасан байгаа.
УИХ-ын гишүүн асан Р.Гончигдоржоос маргаан дагуулаад буй УИХ-ын 95 дугаар тогтоолын талаар ямар байр суурьтай байгааг тодрууллаа. Тэрээр хэлэхдээ:
Ерөнхий сайдыг огцруулах талаар Үндсэн хуулийн 43.1-т заасан байгаа. УИХ-ын бүрэн эрхэд хамаарах бүх томъёолол ийм эерэг томъёоллоор орж ирдэг6 Жишээлбэл, Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хэлэлцддэг бөгөөд хоригийг УИХ-ын гишүүдийн гуравны нэг нь дэмжсэн бол хүлээн авдаг.
Бүгд хүлээн авах квоттойгоо хамт орж ирдэг. Тэр бүрд байнгын хороо зөвхөн түүгээр нь санал хураана гэдэг асуудал байхгүй. Оруулж ирсэн асуудлыг Байнгын хорооноос дэмжих нь ч бий, дэмжихгүй байх нь ч бий.
Ерөнхийлөгчийн хоригийг байнгын хороо дэмжээгүй бол УИХ-ын нийт гишүүдийн гуравны хоёроор, хэрэв шууд орж ирвэл гуравны нэгээр хоригийг хүлээж авдаг. Тэгвэл огцруулна гэсэн саналыг дэмжихгүй гэсэн ТББХ-ны санал орж ирж байгаа бол энэ ямар квориумаар дэмжигдэх вэ, дэмжигдэхгүй вэ гэдэг асуудал үүснэ. Ерөнхий сайдыг огцруулахгүй ээ гэдэг нь Ерөнхий сайдад итгэл үзүүлье гэсэнтэй ижилхэн үр дүн.
Л.Оюун-Эрдэнэ сайдыг огцруулсан жишээ мөн л Үндсэн хуулийн 44 дүгээр зүйлээр явсан. УИХ-ын нийт гишүүний олонхын саналаар шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдыг огцруулна гэсэн ч тэр, огцруулахгүй гэсэн ч тэр, тухайн санал нийт гишүүний олонхын саналаар л шийдэгдсэн гэсэн үг. Одоо оруулж ирээд байгаа Г.Занданшатар Ерөнхий сайдыг огцруулах асуудал ч мөн адилхан. Огцруулъя гэдэг санал оруулж ирэхэд нийт гишүүдийн олонх нь дэмжсэн бол огцруулна. Огцруулахгүй гэсэн санал оруулж ирсэн бол мөн л олонхын саналаар шийдэгдэнэ.
Хэдэн хүний саналаар шийдэгдэх нь асуудал бүрд өөр ч гэлээ олонхын саналаар батлагдах нь ижилхэн гэсэн үг.
. Жишээлбэл, Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хэлэлцддэг бөгөөд хоригийг УИХ-ын гишүүдийн гуравны нэг нь дэмжсэн бол хүлээн авдаг.