

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээс ҮХЦ дээр маргаан үүсгээд буй УИХ-ын 95 дугаар тогтоолын талаар байр суурийг нь тодрууллаа. Тэрээр хэлэхдээ:
УИХ-ын чуулган гэдэг бол нэгдсэн хуралдаан, байнгын хороо болон дэд хороодын хуралдаан, намын бүлгүүдийн хуралдаанаас бүрддэг. Түүнээс Үндсэн хуульд зөвхөн нэгдсэн хуралдаанаас уг санал хураалтыг явуулбал гэдэг үг байхгүй. УИХ-ын нийт гишүүний олонхын саналаар уг асуудлыг шийдвэрлэнэ гэсэн байгаа юм.
Өөрөөр хэлбэл, байнгын хороо нь УИХ-ын чуулган мөн үү гэвэл мөн. Тиймээс БХ-оор явуулсан саналыг тус хорооны гишүүдийн олонх нь дэмжээгүй. Тэр нь нэгдсэн хуралдаанд орж ирсэн.
УИХ-ын тухай хуулийн 22.2-т “Байнгын хороо орж ирж байгаа асуудлаар санал, дүгнэлт гаргаж, нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлнэ” гэсэн байдаг. Яг л ийм процзесс явсан. Өмнө нь ч ингэж явж байсан. ҮХЦ үүгээр асуудал үүсгэхгүй байх гэж найдаж байна гэлээ.
Шууд дамжуулалт үзэх:
