Э.Ирэхбаяр
Редактор
УИХ
2025.10.20 12:28
1142
Б.Бат-Эрдэнэ: УИХ-ын гишүүд Үндсэн хуулийнхаа талд бат зогсдог байх ёстой

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах тухай УИХ-ын 95 дугаар тогтоолын талаар ямар байр суурьтай байгааг тодрууллаа. Тэрээр хэлэхдээ:

Та бүхэн санаж байгаа бол би Ерөнхий сайд болон УИХ-ын даргыг огцруулах хоёр тогтоолын алин дээр нь ч гарын үсэг зураагүй.

Х.Булгантуяа дэд даргын хувьд маш зүйгүй аашилсан. Бид Үндсэн хуулиа л мөрдөж ажиллах үүрэгтэй. Бид тангараг өргөхдаа Үндсэн хууль дээр гараа тавьж байгаад өргөдөг.

Аль нэг тал гэдэг зүйлийг өнөөдөр бид яримааргүй байгаа юм. Харин хуулийн зөрчилгүй байх тал дээр өөрсдөө үлгэрлэх ёстой. Тиймээс тухайн үеийн ирцэд би ороогүй.

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьсанд гишүүний хувьд талархан хүлээн авч байна. Яах аргагүй, Үндсэн хуулийн зөрчил мөн. Дээр нь процессын буюу ирцтэй холбоотой алдаа гаргасан.

МАН-ын бүлэг хоёр байтугай хорь ч хуваагдсан байсан гэсэн тангараг өргөсөн бүх УИХ-ын гишүүн Үндсэн хуулийнхаа талд бат зогсдог байх ёстой. Парламентын засаглалын талд бат зогсдог байх ёстой гэв.

Шууд дамжуулалт үзэх: