Э.Ирэхбаяр
Редактор
УИХ
2025.10.20 12:40
1136
Л.Соронзонболд: Ерөнхийлөгчийн хоригийг дэмжиж байгаа

УИХ-ын гишүүн Л.Соронзонболдоос УИХ-ын 95 дугаар тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэх дээр байр суурийг нь тодрууллаа. Тэрээр хэлэхдээ:

МАН-ын бүлгийн 37 гишүүн бүлгийн ээлжит хуралдаанаа хнийх гээд “Д.Сүхбаатар” танхимд хүлээж байна. Бүлгийн даргын хувьд бүлгийн 36 гишүүн хуралдаад Б.Батжаргалыг сонгосон. Санал нийлэхгүй байгаа ч гэсэн олонхынхоо саналыг дагах ёстой.

УИХ-аар Ерөнхий сайдыг огцруулах асуудал нь Үндсэн хууль зөрчих гээд байна гэдэг асуудлаар бид ирцэд орохгүй байсан. Баасан гараг /2025.10.17/-т хуралдахдаа өмнөнх өдрийн ирцээр хуралдсан зөрчил гаргасан тул тухайн үед нь бид саналаа илэрхийлж байсан. Энэ асуудал дээр Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьсныг дэмжиж байгаа.