

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнээс цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал хүнд байхад МАН-ын бүлэг яагаад хуралдахгүй байна вэ?
Намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга хоёр уулзаж ярилцаад, УЗ болон бүлгийн хуралдааныг түр хугацаагаар хойшлуулъя гэж тохиролцсон байна. Тийм болохоор өнөөдрийн хурлыг зарлаагүй.
Ордон дотор бүлэг л хуралдах эсэх асуудал яриад байгаа байна. Гэхдээ намын УЗ-өөс шийдвэр гарах ёстой. Улс орны нөхцөл байдал нэлээд хүнд байна. Төсөв хэлэлцэж байна. ЗГ нь огцорчихлоо. Үүнтэй холбоотойгоор цаашид ямар бодлого барих юм бэ гэдгээр УЗ шийдвэрээ гаргах ёстой.
Ж.Батжаргал гишүүн та хоёрын хэн нь бүлгээ ахалж байгаа вэ?
Манай бүлгийн зарим гишүүн хуралдсан асуудал бий. Гэхдээ бүлгийн дарга шинээр сонгосон асуудал нь албажаагүй байгаа.
Ерөнхийлөгчийн хоригийг хэзээ хэлэцэх вэ?
Ерөнхийлөгчийн хориг хуулийн хугацаатай асуудал тул ирэх долоо хоногт УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөр энэ асуудлыг оруулж, хэлэлцэх асуудлын товд оруулна.
ҮХЦ яагаад шууд Их суудлын хуралдаанаар хэлэлцэх болчихов?
Шууд дамжуулалт үзэх:
Монгол Улсын Ерөнхий сайд ҮХЦ-д гомдол гаргавал ҮХЦ шууд маргаан үүсгэж, хэлэлцдэг. Үүний дагуу энэ лхагва гарагт хэлэлцэх юм байна. УИХ-аас итгэмжлэгдсэн төлөөлөгч хуралд оролцож, тайлбар өгнө.
