Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2025.10.20 14:49
263
Судалгаа бөглүүлнэ гэх хуурамч зараар иргэдийг залилж байжээ

Цахим орчинд судалгаа бөглүүлнэ гэж иргэдийн хувийн мэдээллийг авч, бусдыг залилж байсан этгээдүүдийн үйлдлийг илрүүлэн шүүхэд шилжүүлжээ. 

2024 оны 8-р сарын 30, 31-ны өдрүүдэд фэйсбүүкт 20 мянган төгрөгөөр судалгаа бөглүүлнэ гэсэн хуурамч зар байршуулж, зарын дагуу холбогдсон иргэдээс фэйсбүүкт нэвтрэх нэг удаагийн нууц үг, зургаан оронтой тоог нь авч хууль бусаар нэвтэрч, бусад руу мөнгө гуйсан зурвас илгээж бусдыг залилж байсан бүлэг этгээдийг илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.