Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2025.10.20 15:36
1119
П.Сайнзориг: Д.Амарбаясгалан даргын асуудалд ч адилхан хориг тавих ёстой

Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын тогтоолд хориг тавьсан. Тус асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн П.Сайнзориг мэдээлэл хийлээ.

Тэрээр, УИХ-аас гарч байгаа аливаа шийдвэрт хориг тавих бүрэн эрх Ерөнхийлөгчид байдаг. Энэ хүрээнд Ерөнхийлөгч хориг тавьсан гэж ойлгож байгаа. 

Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудалд үндсэн хууль зөрчсөн асуудал байхгүй. Харамсалтай нь асуудлыг буруугаар тайлбарлалаа. Гэхдээ Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг УИХ дэгийн тухай хуульд заасны дагуу хэлэлцэх байх. Хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх буюу 3/2-ын саналаар асуудлыг аль нэг талд нь гаргаад шийдэх байх. Гэхдээ үүн дээр хэд хэдэн ноцтой үр дагавар гарлаа. Санал хураалгаж байгаа томьёолол дээр асуудал ярьсан. Гэхдээ агуулга хэзээ ч өөрчлөгдөөгүй байсан. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг өргөн барьсан тайлбар дээр ч зөрчөөгүй гэсэн тайлбар нь байгаа. 

Хоёрт, Нэг ноцтой асуудал байгаа. УИХ-ын чуулганы хуралдааны ирцийн асуудал буюу УИХ-ын чуулганы хуралдах хүчин төгөлдөр ирц байхад чуулганы хуралдааныг сунган хуралдуулах шийдвэр гаргасан нь чуулганы дэгийн тухай хуулийг зөрчлөө гэсэн байсан. Энэ асуудлыг УИХ нэг талдаа гаргаад авлаа тооцоход Г.Занданшатар дарга үлдэж байх шиг байна.

Д.Амарбаясгалан даргын асуудал хэвээрээ үлдэх ёстой. Мөн адил энэ асуудалд хориг тавигдах ёстой. 

Мөн 2026 оны улсын төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгийг гуравдугаар хэлэлцүүлэгт шилжүүлсэн. Энэ шийдвэр хүчин төгөлдөр бус болж байгаа. 

Шууд дамжуулалт: