Сонгинохайрхан дүүрэг 32 дугаар хороо гал гарч байна гэсэн дуудлагыг 10-р сарын 21-ний өдрийн 00:43 цагт хүлээн авсан байна.
Дуудлагын дагуу нийслэлийн хүрээний 10, 26, 18 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, иргэн Ц-ын эзэмшлийн автомашины сэлбэг хэрэгслийн худалдаа, үйлчилгээ явуулдаг 20х8 метрийн хэмжээтэй 2 давхар блокон объект, 10х8 метрийн хэмжээтэй сэндвичэн агуулах бүрэн шатаж байсныг 01:42 цагт галын тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна.