Э.Ирэхбаяр
Редактор
УИХ-ын гишүүн
2025.10.21 13:17
1073
Г.Ганбаатар: Засгийн газрыг огцруулах санал хураалт залилангийн маягтай явсан

УИХ-ын гишүүн Г.Ганбаатараас цаг үеийн асуудлаар тодрууллаа.

Засгийн газрыг огцруулах санал хураалт дээр 19 гишүүн байгаагүй, гэтэл санал нь яагаад дэмжигдэв?

Ирцэнд орчихсон бол саналаа өгөөгүй гишүүнийг эсрэгээр нь өгсөнд тооцдог. Би хувийнхаа зүгээс залилангийн маягаар санал хураалт явагдсан гэж харж байна. Тиймээс ч Үндсэн хуулийн маргаан үүссэн. Цэцийн шийдвэр хараахан гараагүй байна.

Та Засгийн Газрыг огцруулах санал хураалтад саналаа өгсөн үү?

Би саналаа өгсөн. Харин Пүрэв гаригийн чуулганд оролцоогүй. Пүрэв гаригийн чуулган процессын хувьд буруу байсан гэж харж байгаа.

Үндсэн Хуулийн Цэцийн шийдвэр хараат бус байх эсэх дээр хүмүүс эргэлзэж байна. Та юу гэж бодож байна вэ?

Би Үндсэн хуулийн Цэцийг хараат бус ажиллана гэж бодож байна. Тэгэх ч үүрэгтэй.

Шууд дамжуулалт үзэх: