Э.Ирэхбаяр
Редактор
УИХ
2025.10.21 14:51
523
Б.Чойжилсүрэн: IX трубиныг дараа өвөл ашиглалтад оруулах тул энэ өвөл цахилгааны нийлүүлэлт 45 mbt-аар буурна

Эрчим хүчний  сайд Б.Чойжилсүрэнгээс тодрууллаа.

ОХУ-аас импортолдог цахилгаан дамжуулах шугаманд асуудал үүссэн. Үүний улмаас нийт хэрэглэгчийн 15 орчим хувийн цахилгааныг гурваас дөрвөн цаг орчим хугацаагаар хязгаарласан. Үүнээс хойш цахилгаан тасалдсан асуудал гараагүй.

3-р цахилгаан станцын ажил хэвийн явж байна. Барилга гэмсэн. Барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна. Дулаанжуулалтын тоног төхөөрөмж  дууссан.

9-р трубиныг задалж байгаа. 13 компани энэ ажлыг гүйцэтгэх боломжтой гэдгээ  илэрхийлсэн. Ойрын хугацаанд ялагч тодорно. 2026-2027 оны өвөл энэ трубиныг ашиглалтад оруулна. Энэ өвөл ажиллахгүй учраас цахилгааны нийлүүлэлт 45 mbt-аар буурна гэсэн үг.

“Бөөрөлжүүт”-ийн цахилгаан станцын 2 дугаар блокыг 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор багтаан сүлжээнд холбохоор төлөвлөн ажиллаж байна.
Тийм учраас чадлын дутагдалд орохгүй.

Дулааны тухайд?

УБЦТС бол өвөлд бэлэн. Бүх магистраль тодорхой хэмжээгээр ачааллаад явж байна. Орон сууцны компаниудтай хамтарч ажиллаж байна.

Энэ өвөл дулааны үнэ нэмэх үү?

2025 оныг дустал дулааны үнийг нэмэхгүй гэсэн Засгийн газрын тогтоол бий.

Цахилгааны үнэ нэмснээр танай салбарт ямар өөрчлөлт гарсан бэ?

Эхний ээлжид 107 тэрбум төгрөгөөр эрчим хүчний нүүрсний үнийг нэмэгдүүлж өгсөн. Уурхайнууд алдагдалтай ажиллаж байсан учраас зогсчих гээд байсан.  2022-2025 онд эрчим хүчний салбарт ажиллагсдын цалинг нэмэхэд 230 орчим тэрбум төгрөг, их засварын зардлыг 77 тэрбум төгрөгөөр нэмсэн. 540 орчим тэрбум төгрөг нэг дор орж ирэхгүй. 12 сардаа хуваагдана гэлээ.

Шууд дамжуулалт үзэх: