Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2025.10.21 16:07
309
“Шахмал түлш худалдаа, авна, зарна” гэх хуурамч зараар иргэдийг залилах тохиолдол гарч байна
“Шахмал түлш худалдаа, авна, зарна” гэх фейсбүүк зарын группээр дамжуулан шахмал түлш авахаар хандаж залилуулсан гэх гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Тодруулбал, “Шахмал түлш худалдаа, авна, зарна” группээр дамжуулан 1 тонн шахмал түлш авахаар хандаж урьдчилгаа мөнгө шилжүүлж залилуулсан байна.
Залилах гэмт хэрэгт өртөж байгаа шалтгаан нөхцөл нь залилагч таны хэрэгцээ шаардлагад тулгуурлаж залилж байгаа тул иргэд та бүхэн цахим орчинд аливаа зүйлийг худалдан авахдаа урьдчилгаа мөнгө болон төлбөрөө бүрэн шилжүүлэхгүй байх мөн энэ төрлийн залилах гэмт хэргийн арга, төрөл нарийсаж байгаа учир мэдээллээ сайтар нягтлахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.