Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2025.10.21 17:37
543
С.Зулпхар: Хоёр тал эрх тэгш, харилцан ашигтай байх зарчмыг заавал хадгалах ёстой

Оюутолгойн зээлийн хүүг бууруулах боломж байгаа. Тиймээс Оюутолгойн хянан шалгах түр хорооны өнөөдрийн хурал болон цаг үеийн асуудлаар тодрууллаа.

УИХ-ын гишүүн С.Зулпхар: Түр хороо долоо хоног бүр хуралдаж байгаа. Шуурхай хэлэлцэж, шийдэх ёстой асуудлууд байгаа. Гэхдээ үүнийг түр хорооны хурал дээр мэдээлэл хэлбэрээр сонсож, чиглэлүүдээ гаргаж байгаа. 

Засгийн газраас тухайлсан ажлын хэсэг гараад Рио Тинто компанитай хэлэлцээрт суухаар бэлтгэлээ хангасан байгаа. 

Энэ бэлтгэлийн явц ямар байгаа талаар мэдээлэл сонслоо. Хэлэлцээрийн тактиктай холбоотой хэлж болохгүй мэдээллүүд байгаа. Засгийн газар шуурхай ажилласан байна. Шуурхай ажилласны үр дүнд хэлэлцээрийг мэргэжлийн түвшинд, бүрэн тооцоо судалгаатай бэлэн болгосон гэх мэдээлэл авсан. Хэлэлцээр ирэх долоо хоногоос хийгдэнэ.

Хоёр тал эрх тэгш, харилцан ашигтай байх зарчмыг заавал хадгалах ёстой. 

2009 онд анх гэрээ байгуулагдахад Монголын талын эрх ашиг хангагдаагүй. Хаана ч байхгүй зээлийн хүүтэй, зээл төлж байна. Үүнээс гадна менежментийн зардал гээд маш өндөр зардлууд байгаа.

Бид өдөр бүр 10 тэрбум төгрөгийн зээл төлөхөөр нөхцөл байдалд орсон. Тиймээс энэ асуудлыг шуурхай шийдэх асуудлыг ярилаа. 

Шууд дамжуулалт: