“Хүнсний хувьсгал” мэргэжлийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүд “Зангиагүй уулзалт-2 “ арга хэмжээний хүрээнд “Түмэн шувуут” ХК-ийн “АГРОФИЙД” тэжээлийн үйлдвэр болон өндөгний үйлдвэрүүдтэй танилцлаа.
2004 онд байгуулагдсан Аз жаргалыг үйлдвэрлэгч ”Түмэн шувуут” Хувьцаат Компани нь Монгол Улсын дотоодын өндөгний үйлдвэрлэлийн 80 гаруй хувийг бэлтгэн нийлүүлж байна. Үйлдвэрийнхээ хэрэгцээг хангах зорилгоор 100 хувь Монгол Улсын хөрөнгө оруулалттай өндөгний үүр үйлдвэрлэл болон малын тэжээлийн үйлдвэрлэлийг давхар эрхэлж байна.
“Түмэн шувуут” ХК Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд олгосон бага хүүтэй, урт хугацаатай хөнгөлөлттэй зээлд хамрагдан үйлдвэрийн хүчин чадлаа нэмэгдүүлжээ. Шинэ үйлдвэрийн байр бүрэн ашиглалтад орсноор 1,2 сая өндөглөгч тахиатайгаар жилд 265 сая ширхэг өндөг борлуулахаар зорьж буй юм.
“Агро фийд” тэжээлийн үйлдвэр нь 2014 онд ашиглалтад орсон бөгөөд өдөрт 100 тонн тэжээл үйлдвэрлэх хүчин чадалтай.
Одоогоор 300 гаруй хүнийг ажлын байраар хангаж байна.
Хятад, Голланд, Итали, Япон зэрэг улсын хүний хөдөлмөрийг 60-70 хувь хөнгөлөх хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжөөр үйлдвэрийн байраа өргөтгөжээ.
Зөвхөн өндөглөгч тахианы аж ахуйг өргөжүүлэхээс гадна дараах шинэ салбаруудыг кластераар хөгжүүлж байна.
Эдгээр иж бүрэн хөдөө аж ахуйн төслүүд нь харилцан уялдаатай хэрэгжиж, нэг төслийн амжилт нь нөгөөгийн хөгжлийн түлхэц болох бөгөөд Монгол Улсын иргэн бүрт өгөөжтэй хөрөнгө оруулалтын боломжийг бүрдүүлэх юм.