Э.Ирэхбаяр
Редактор
Засгийн газар
2025.10.22 10:33
787
Н.Номтойбаяр: Г.Занданшатартай ашиг сонирхол нэгтэй О.Мөнхсайхан Их суудлын хуралдаанд оролцох нь зохисгүй

Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах УИХ-ын 95 дугаар тогтоолтой холбогдуулан үүсгэсэн маргааныг яг одоо ҮХЦ-ийн Их суудлын хуралдаанаар хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр байр сууриа илэрхийллээ. Тэрээр хэлэхдээ "Энэ өдөр /2025.10.22/ Монгол төрийн түүхэнд хар өдөр эхэлж байна. ҮХЦ-ийн Их суудлын хуралдаан мордохын хазгай гэгчээр анхнаасаа учир дутагдалтай эхэлж байна. ҮХЦ-ийн бүрэлдэхүүнд ашиг сонирхолтой нөхөд бий. Нэг нь О.Мөнхсайхан. Ашиг сонирхол нэгт нөхрийнхөө захиалгат ажлыг гүйцэтгэх гэж байна. Г.Занданшатарыг УИХ-ын дарга байхад өндөр дүн бүхий хөлсөөр гэрээ байгуулж ажиллаж байсан хүн өнөөдөр Г.Занданшатарын гаргасан өргөдлийг хэлэлцэж суух нь зохимжгүй.

ҮХЦ-д маргаан хянан шийдвэрлэх хууль гэж байдаг. Интернэтэд бий. Энэ хуулийн 23.1 дэх заалтыг та бүхэн үзээрэй. Дайны үед цэрэг хөдөлгөх эсвэл онц байдал зарласан үед ҮХЦ гурав хоногийн дотор хуралдаж, асуудлыг хэлэлцэх ёстой байдаг. Өнөөдөр Монгол Улсад Украйнд өрнөж байгаа шиг дайны нөхцөл байдал үүсээгүй." гэв.