Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням түлш, шатахууны хангамжийн талаар мэдээлэл өглөө. Тэрээр хэлэхдээ:
Түлш, шатахууны хангамжтай холбоотой асуудлаар мэдээлэл хийж, тэмдэглэл гаргууллаа.
Улаанбаатарчууд ердийн үед 950-1200 тн шатахуун хэрэглэдэг бол одоо өдөрт 1800 тн нийлүүлээд дугаарлалт татрахгүй байна.
Монгол Улсын нийт хэрэгцээний 92 хувийг дангаараа хангадаг ОХУ-ын 22 үйлдвэр цохилтод өртсөн. Энэ нь тус улсын нийт эрчим хүчний үйлдвэрлэлийн 30-40 хувийг доголдуулсан байна. Иймд тус улс энэ оныг дуустал АИ92 шатахууны экспортыг хязгаалах шийдвэр гаргасан байна.
Гэхдээ Монгол Улсын тухайд Засгийн газар хооронд хямд үнээр, тогтмол нийлүүлэх гэрээтэй тул үүний дагуу гүйцэтгэл хийгдэж байна.
Манайд түлш шатахуун нийлүүлдэг Ангарскын үйлдвэр жил бүр хйидэг ээлжит засварын ажил нь сая хийгдсэнтэй холбоотойгоор манайд нийлүүлдэг түлш шатахууны хэмжээ буурсан.
АИ92 шатахуун ердийн хэрэглээнд хэвийн нийлүүлэгдэж байгаа. Гол нь иргэд өдөртөө 20-30л шатахуун авдаг байсан бол одоо шууд банкаа дүүргэж аваад байгаагаас зохиомол хомсдол үүсээд байна. Хэрвээ хэвийн хэмжээндээ авах юм бол байдал тогтворжино. Бензин бол тасрахгүй гэлээ.
Ирэх оны улсын төсөвт 25 тэрбум төгрөгийг шатахууны нөөцийн сав бий болгох, аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлтэй зээлийн татаас өгөхөд зарцуулахаар тусгалаа. Өмнө нь нөөцийн савыг бүрдүүлэхэд чиглэсэн том хэмжээний төсөв тусгагдаж байгаагүй гэлээ.