

ҮХЦ: УИХ-ын талаас оролцож буй оролцогчид хурлын танхимыг орхиж гарлаа. Орхиж гарч буй талаар үндэслэлээ тайлбарлаж байна.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг: УИХ-ын гишүүд Үндсэн хууль зөрчиж буй аливаа зүйлд оролцохгүй гэж тангараг өргөсөн. Ард түмэн Засгийн эрхийг хяналтандаа байлгаж байгаа. төлөөллийн байгууллагаараа эрх мэдлээ хэрэгжүүлж байгаа. ЗГ нь УИХ руугаа халдаж байгааг төрийн эрх мэдлийг хууль бусаар авахаар оролдож байна. Өнөөдөр 40-хөн гишүүний дэмжлэгтэй Ерөнхий сайд төрийн хямрал, Үндсэн хуулийн гүнзгий хямрал руу авч орлоо. Ерөнхийлөгч Ерөнхий сайдыг томилох үйлдэлд хориг тавиад, үүн дээр цэц маргаан үүсгэж байгаа нь Үндсэн хуулийг илт зөрчлөө. Ядаж гурван гишүүний бүрэлдэхүүнтэй хуралдаж, та бүхний хүсэлт ийм байдлаар хууль зөрчиж байна үгүй хэмээн тайлбар өгдөг. Гэтэл тэгсэнгүй.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн : ЗГ огцруулах асуудал эцэслээгүй байхад цэц хуралдаж байна. Ерөнхий сайдыг огцруулах гэсэн агуулгаар санал хураалт явуулсангүй гээд байгаа. Ийм санал хураалт явуулсны үр дүнд л ерөнхий сайд огцорсон шүү дээ. УИХ яаж бүрэн эрхээ хэрэгжүүлдэг вэ гэхээр чуулганы хуралдаанаар хэрэгжүүлдэг. УИХ байнгын хороо, бүлгийн хуралдаанаас бүрдэнэ гэж байгаа. Байнгын хороо орж байж их хурал чуулганаар бүрэн эрхээ хэрэгжүүлдэг. Байнгын хороон дээр ЗГ огцруулъя гэдэг санал хураалт явуулсан. Тийм санал хураалт явуулсан учраас л ерөнхий сайд огцорсон шүү дээ. Үндсэн хуулиа битгий зөрчөөчээ. Үндсэн хуулийн цэцийг УИХ томилдог. Хуулиа зөрчвөл зарим гишүүдийг татах эрх нь бий. Хоёр талын нэг нь гарч явахаар хуралдахгүй байх ёстой.
УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал: Ямарваа нэгэн байдлаар гомдол хүсэлт гаргавал шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд хүлээж авах үгүйгээ хэлдэг. Гэтэл би тайлбар хийе гээд явсан. Маргаан шийдвэрлэх ажил нь нэг талын эрх ашгаа хамгаалах боломжгүйгээр үргэлжиллээ. Хуралдааныг даваа гарагт томилсон. Баасан гарагт хэлэлцээд, хоёр өдрын дараа даваа гарагт хурлын тов гаргасан. Үндсэн хууль дээр шударга шүүхээр шүүлгэх эрхийн асуудал гэж бий. Шүүх хуралдаан эхлэхээс өмнө 8.30-д хоёр гомдол өгсөн. Наан нь гомдол өгсөн байхад цэцийн бүрэлдэхүүн гомдлыг хүлээж аваагүй. Хоёр гомдол, гурван хүсэлт хүлээж авсангүй. Хуралдаан даргалагч ганцаараа шийдвэр гаргаад байсан.
Онцгой нөхцөл байдал учраас ҮХЦ хурал зарласан гэж тайлбарласан. Гэхдээ 1992 оноос хойш 34 дэх ерөнхий сайдаа огцруулж байгаа нь анх удаа хийгдэж буй асуудал биш. Өмнө нь ч огцруулахад ҮХЦ хэзээ ч ийм байдлаар хүлээж авч байгаагүй. Хуралдаан нээлттэй байх ёстой байсан. Хуульд хурлыг орхисон үед бүрэлдэхүүн завсарлаад хурлыг үргэлжлүүлэх үү үгүй юу гэдгийг шийдэх ёстой ч одоог хүртэл хуралдаад байна.
