Монгол Улсын цахилгаан эрчим хүчний дэд бүтцийг бэхжүүлэх чиглэлд томоохон ахиц гарлаа. Дэлхийн банкнаас цахилгаан хангамжийн найдвартай байдал, аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, мөн Монгол Улсыг бага нүүрстөрөгчийн эрчим хүчний ирээдүйд шилжихэд дэмжлэг үзүүлэх зорилготой шинэ төслийг баталлаа. “Эрчим хүчний салбарын дөрөвдүгээр төсөл” нь төвийн эрчим хүчний системийн дамжуулах сүлжээний хүчин чадал ба найдвартай байдлыг нэмэгдүүлэх, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг нэгтгэх юм. “Монгол Улсын Засгийн газрын цахилгаан эрчим хүчний найдвартай, тогтвортой байдлыг сайжруулах хүчин чармайлтыг үргэлжлүүлэн дэмжиж байгаадаа Дэлхийн банк баяртай байна” гэж Монгол дахь Дэлхийн банкны суурин төлөөлөгч Тае Хён Ли (Taehyun Lee) хэллээ.
Энэхүү төсөл нь Монголын нүүрстөрөгчийн хөгжлийн зорилтуудыг бууруулахын зэрэгцээ хүртээмжтэй эдийн засгийн өсөлт, ажлын байр нэмэгдүүлэхэд дэмжлэг болно. Монгол Улсын “Шинэ сэргэлтийн бодлого” болон 2024–2028 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртэй нягт уялдсан бөгөөд дараах ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Эдгээр хөрөнгө оруулалт нь Төв болон Баруун бүсийн 200 мянга орчим иргэнийг найдвартай цахилгаан эрчим хүчээр хангах боломжийг бүрдүүлэн нийт 590 Мвт-аар дамжуулах хүчин чадал нэмэгдэж, тухайн бүс нутагт цахилгааны тасалдал 50 хувиар буурах, мөн 150 Мвт-ын салхи, нарны эрчим хүчний хүчин чадлыг системд нэгтгэх боломжийг бий болгоно. Мөн дамжуулах шугам, дэд станцын барилгад цаг уурын өөрчлөлтөд тэсвэртэй байдлыг хангах “Climate proofing” арга хэмжээг хэрэгжүүлнэ.“Эрчим хүчний салбарын дөрөвдүгээр төсөл”-д Дэлхийн банкны Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкнаас (IBRD) 78 сая ам.долларыг санхүүжүүлнэ.
Уг төсөл нь Дэлхийн банкны тогтвортой эрчим хүчний шилжилтийг түргэсгэх олон үе шаттай хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж байгаа нь Зүүн Ази, Номхон далайн бүсийн орнуудын сэргээгдэх эрчим хүчийг өргөжүүлэх, сүлжээнд нэгтгэхийг хурдасгах зорилготой хэмээн Miragenews.com сайтад мэдээлжээ.