Үндсэн хуулийн цэцийн хуралдаан үргэлжилж байна. УИХ-ын тамгын газрын дарга Б.Баасандорж ҮХЦ-д гэрчээр оролцож байгаа. Түүнээс зарим зүйлийг тодрууллаа.
Тэрээр, Үндсэн хууль бол манай улсын үнэт зүйл. Харин одоо үйлчилж байгаа хуулиуд Үндсэн хуулийн үзэл санаанд нийцэх ёстой. Өөрөөр хэлбэл, нийгмийн бүх харилцааг, чуулганы хуралдааны үйл ажиллагааг Үндсэн хуулийн үзэл санаанд нийцсэн УИХ-ын тухай хууль, дэгийн тухай хууль, хяналт шалгалтын тухай хуулиар их хурлын бүх процесс явдаг.
Би өнөөдөр ҮХЦ-ийн их суудлын хуралдаанд гэрчийн хувиар дуудаж оролцуулсан. Гэхдээ хуралд орохоосоо өмнө гэрчийн эрх үүргийг танилцуулж өгөхийг хүссэн боловч цэцийн хурал дэг журмынхаа дагуу явсан. 2 цаг гаруй цэцийн гишүүдийн ,Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн асуултад хариуллаа.
1.Чуулганы хуралдааныг даргалсантай холбоотой асуудал
2.УИХ-ын үйл ажиллагаа
3.Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын 95-р тогтоол зэрэг асуудлыг хэлэлцлээ. Одоо цэцийн шийдвэр гарна. Тиймээс одоо цэцийн өмнөөс, гараагүй шийдвэрийн өмнөөс би дүгнэлт шинжилгээ өгөх нь зохимжгүй байх.