Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2025.10.22 17:52
260
С.Бямбацогт: Ерөнхий сайдыг Үндсэн хуулийн бус аргаар огцруулсан

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт байр сууриа илэрхийллээ.

Тэрээр, Өнөөдөр өглөө 09:30 минутаас Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болж, сая зөвлөлдөх тасалгаандаа орлоо. 19:00 цагт цэцийн эцсийн шийдвэр гарна. Цэцийн шийдвэр гармагцаа хүчин төгөлдөр болдог. 

Ерөнхий сайдыг огцруулахтай холбоотой процесс дээр Үндсэн хуулийн цэцэд хандаж гомдол гаргасан. Үүн дээр маргаан үүссэн. Маргааныг онц хүндрэлтэй, нэн яаралтай асуудал гэж үзэн цэц маргааныг яаралтай шийдвэрлэхээр болсон.

Яагаад онц хүндрэлтэй, нэн яаралтай асуудал гэж хэлж байгаа вэ гэхээр өнгөрсөн 5 дахь өдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүний хоёр нь албан үүргээсээ чөлөөлөгдсөн. УИХ-ын дарга өөрөө хүсэлтээрээ ажлаа өгсөн. Ерөнхий сайдыг Үндсэн хуулийн бус аргаар огцруулсан. Үндсэн хуульд заасан томьёоллоор Засгийн газар, Ерөнхий сайд огцорсон бол ямар нэгэн гомдол маргаан гарахгүй.