Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2025.10.22 17:58
440
Б.Баасандорж: Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ дэгийн хуулийг баримталсан

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж өнөөдөр Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд гэрчээр дуудагдаж оролцсон талаар сэтгүүлчдийн асуултад хариулжээ.

Тэрбээр Үндсэн хууль бол бүх хуулийн суурь зарчмыг зохицуулдаг "эцэг" хууль гэгддэг. Үндсэн хууль бол бидний үнэт зүйл юм. Манай улсад өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа 800 гаруй хууль бий. УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд өнөөдрийн хуралдаанд гэрчээр оролцлоо. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаад Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж, гарсан санал, дүгнэлтийг УИХ чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцсэн. Чуулганы болоод байнгын хорооны хуралдааны бичлэг, баримтуудыг Цэцэд хүлээлгэж өгсөн гэв.