Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2025.10.22 18:21
740
Б.Бат-Эрдэнэ: УИХ-ын гишүүд улаан, цагаан худал мэдээллийг өөрсдийгөө хамгаалахын тулд өгч болохгүй

ҮХЦ-ийн маргааны талаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнээс тодрууллаа.

Тэрээр, Би Х.Булгантуяа даргын удирдсан хуралд ороогүй. Олон удаа дуудсан. 1992 оноос хойш мөрдөгдөж байсан хууль 2019 онд нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхий сайдтай холбоотой асуудал тав байсан нь хоёр болсон.  Үндсэн хуулийн 43.1-ээр санал хураалт явуулах ёстой гэдэг байр суурьтай байсан учраас хуралдаанд ороогүй. 

Огцруулах санал гаргасан гишүүд, ТББХ-нд огцруулахгүй гэдэг кноп дараад, үргэлжлүүлээд УИХ-ын чуулганд огцруулах кноп дараад. Тэр нь ТББ-ны дэмжээгүйг дэмжье гэдэг томьёоллоор явах гээд. УИХ-ын зааланд зарим УИХ-ын гишүүд байхгүй байгаа нь татгалзах саналд орно гэдгийг анхааруулж байсан. Ийм нөхцөл байдалтай байсан учир үүн дээр Үндсэн хуулиа барьж ажиллах ёстой гэх мэдээллийг өмнө нь өгч байсан. 

Өнөөдөр ҮХЦ-ийн хуралд УИХ-ын гишүүд орчихсон байх шиг байсан. Миний хувьд харамсаж байгаа. Яагаад гэхээр ҮХЦ Үндсэн хууль зөрчсөн үү үгүй юу гэх шийдвэрийг хараат бус гаргах ёстой. ҮХЦ-ийн зарим гишүүдийн хүүхдүүд АТГ-т шалгагдаж байгаа. Энэ асуудлаараа барьцаалагдсан байна. Зарим хүмүүс ҮХЦ нэг талыг барьж байна, гаргах гэж байгаа шийдвэр нь тодорхой байна гэх мэт зүйлс нийгмийн сүлжээгээр хөвөрч байна. Үүнийг хувь хүнийхээ хувьд буруу гэж үзэж байгаа. 

Засгийн газрын огцрох эсэх асуудал дараагийн асуудал. ҮХЦ-ийн их суудлын шийдвэр эцсийн шийд байдаг. Бид үнэн, шударга байх ёстой. УИХ-ын гишүүд улаан, цагаан худал мэдээллийг өөрсдийгөө хамгаалахын тулд өгч болохгүй. 

Шууд дамжуулалт: