Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2025.10.23 12:53
491
С.Эрдэнэболд: УИХ-ын даргын кейс бол өөр, өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлт гаргасан

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд байр сууриа илэрхийллээ.

Тэрээр, Хүмүүс Ерөнхийлөгч команд өгч байна, улс төрийн нэг талд үйлчилж байна гэж хардаж байна. Үүнийг үгүйсгэж болохгүй. Яагаад гэхээр бид чөлөөт нийгэмд амьдарч байгаа. Хүмүүс үзэл бодлоо илэрхийлж, эвлэлдэн нэгдэх, хардах эрхтэй. 

Үндсэн хууль зөрчсөн байна гэх цэцийн дүгнэлтийг бид ямар нэгэн байдлаар авч үзэхгүй. Хүлээн зөвшөөрөх ёстой. 

33 жилийн түүхэнд анх удаа ийм нөхцөл байдал тохиолдлоо. Ерөнхий сайд, УИХ-ын дарга хоёрыг чөлөөлсөн шийдвэрийг аль алийг нь хүчингүй болгох юм биш үү гэх яриа гарч байна. 

УИХ-ын даргын кейс бол өөр. Яагаад гэхээр өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. ТББХ-оос УИХ-ын даргыг өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхийг дэмжих үү гэсэн санал хураалт явагдсан. Дэмжинэ гээд огцруулах санал өгсөн. Гэтэл өмнөх Ерөнхий сайдуудыг огцруулсан кейсүүдтэй адилтгаж үзээд байгаа. 

Огцруулах санал гаргаж гарын үсэг зурсан гишүүд өөрийн хүсэл сонирхлын эсрэг ТББ-ны хуралдаан дээр огцруулахгүй гэж санал өгсөн. Дараа нь улс төрийн үр дүн нь  огцруулах нөхцөл байдал дээр эсрэг саналд тооцогдохоор үр дүн гаргасан. Өөрийн хүсэл сонирхлын эсрэг үр дүнг чухалчилснаас биш Үндсэн хууль зөрчиж байна уу гэдэг дээр хуумгай хөдөлж гэж харж байгаа.  17-18нд шилжих шөнө ирц бүрдэхгүй чуулганд ирээгүй байгаа хүмүүсийн орон даяар доромжилсон. Бараг л хулгай, луйвар хийсэн. Албан тушаал тохирсон гэж гүтгэнгээ алдсан. 

Шууд дамжуулалт: