Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2025.10.23 13:07
503
Ц.Сандаг-Очир: ҮХЦ-ийн их суудлын хуралдааны шийдвэр эцсийнх нь байдаг

ТББХ-ны дарга Ц.Сандаг-Очир ҮХЦ-ийн гаргасан шийдвэртэй холбоотой байр сууриа илэрхийллээ.

Тэрээр, ҮХЦ-ийн шийдвэрийг хүндэтгэнэ. Цэцийн их суудлын хуралдааны шийдвэр эцсийнх. УИХ дахиж авч хэлэлцдэггүй. 

Цэцийн шийдвэр ингэж гарах нь тодорхой байсан. Өглөө хурал эхэлснээс хойш бүх зүйл тодорхой байсан. Тийм учраас бид нар хуралдааныг орхиж гарсан. 

Өглөө хуралдаан дээр олон асуудлыг тавьсан. Асуудлуудыг огт авч хэлэлцээгүй. Цэцийн их суудлын хуралдаан ил тод нээлттэй явах ёстой. Сэтгүүлчдийг мэдээллээр хангахгүй байсан. Хаалттай явагдсан. Цэцийн гишүүнээс татгалзах санал тавьсан. Энэ асуудлыг огт хүлээж аваагүй. Ашиг сонирхлын зөрчилтэй этгээд байна гэж бид ярьсан. 

Х.Булгантуяа гишүүнийг өмгөөллөөр хангах эрхийг нь хангаагүй. Үүнийг хуульчид их шүүмжилж байгаа. Энэ бүхнээс шийдвэр нь урьдчилаад гарсан гэж үзсэн. 

Гуравхан тохиолдолд дунд суудлын хуралдааныг алгасаж их суудлын хуралдаан хийдэг. Өнөөдөр манай улсад дайн байлдаан, цэрэг техникийн асуудал огт яригдаагүй. Ийм байхад энэ хуралдаан өөрөө хууль бус хуралдаан шүү цэцийн гишүүд энэ асуудалд анхаарал хандуулж өгөөч гэдэг асуудлаа тавьсан. Гэвч энэ асуудлыг ч авч хэлэлцээгүй. 

Шууд дамжуулалт: