Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2025.10.23 13:22
456
Б.Баярбаатар: УИХ-ын 95-р тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэх асуудлыг дунд суудлаар хэлэлцэх ёстой

УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар ҮХЦ-ийн шийдвэртэй холбоотой асуудлаар мэдээлэл өглөө. 

Тэрээр, Хүч түрсэн байдал ажиглагдсан. П.Сайнзориг гишүүнийг УИХ-аас итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон байхад хүчээр гэрчийн байр суурьтай болгосон. Үүнийг мэтгэлцэх зарчмаас нь ухрааж байгаа хэлбэр юм болов уу гэж харсан. 

Хурал бүтнээрээ нээлттэй явах ёстой байсан. Хуулийн заалттай. Гэтэл энэ хуулийн заалтыг өчигдөр зөрчөөд, эхний хэсгийг нь л нээлттэй явуулж хаалттай хэлбэр руу шилжиж байгаа нь тодорхой түвшний зөрчил харагдсан. 

Өчигдөр 2 асуудлыг нэгтгэж хэлэлцсэн. Х.Булгантуяа УИХ-ын дэд даргатай холбоотой үүссэн гомдлыг хэлэлцсэн. Энэ гомдлыг ҮХЦ их суудлын хуралдаанаараа хэлэлцэх эрхтэй. Шийдвэрийг нь УИХ хүлээн зөвшөөрнө, зөвшөөрөхгүй гэсэн байдлаар хэлэлцэнэ. Хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд энэ шийдвэр нь хаагдаж байгаа гэсэн үг. 

УИХ-ын 95-р тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэх асуудал байгаа. Харин үүнийг бол заавал дунд суудлаар хэлэлцэх ёстой. Дүгнэлт гаргаад, үүнийг нь УИХ хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд их суудал хуралдаж тогтоол гаргах ёстой. Тэр тогтоол нь эцсийнх байх хууль зүйн үндэстэй. 

Шууд дамжуулалт: