Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2025.10.23 14:00
578
Г.Уянгахишиг: Шагнал авсан зарим хүмүүс ичдэг болж, үнэ цэнэ нь багассаар байна

УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг одон медалийн зардлаас хасах саналыг дэмжсэн. Тэрээр өөрийн байр сууриа илэрхийллээ. 

Тэрээр, Одон медалийн зардлаас хасах гэдгийг дэмжих санал өгсөн. Одон медаль ярихаар л алдарт эхийн одонг хасах гэж байна гэх зэргээр мушгиж болохгүй. Өөрөөр хэлбэл, Одон медалийн зардал гэдэг дотор хэчнээн төрлийн одон, медаль байдаг вэ. Тэр нь хэр их өгөгддөг вэ гэдгийг бид их сайн бодолцох ёстой. Аливаа одон медаль шагнал урамшуулал өөрөө үнэ цэнтэй байх хэрэгтэй. Үнэ цэнтэй байхын тулд тодорхой хэмжээнд бөөнддөг биш байх ёстой. Яг л тодорхой шаардлага, үзүүлэлт нь байх ёстой. Тэр шагналыг авсан хүнийг олон нийт хүлээн зөвшөөрөхгүй байх нь юуг илэрхийлж байгааг бид бодож байх ёстой. 

Сонгуулийн жил дөхөхөөр одон, медаль шагналын зардал ихэсдэг. Түгээлт нь ихсэж шагнал авч байгаа хүмүүс нүүр бардам байж чадахгүй байна. Шагнал авчхаад зарим нь ичдэг болсон. Шагналын үнэ цэнэ багасаж байна л гэсэн үг. 

Шууд дамжуулалт: