Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2025.10.23 15:19
509
О.Амгаланбаатар: Төрийн эрх мэдлийг Үндсэн хуулийн бус аргаар булааж авах үйл ажиллагаа болсон

УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар байр сууриа илэрхийллээ.

Тэрээр, Хайгуулын лицензийг ашиглалтынх болгох уу гэх асуудлыг хэлэлцэх гээд нэг багийн 200 гаруй иргэнийг цуглуулж хуралдуулна. Тэгэхээр манай багт лиценз олгож болохгүй гээд дийлэнх нь үзэл бодлоо илэрхийлээд гэр гэр руугаа явдаг. Тэгэхээр танайхан лиценз олгож болохгүй гэж байна. Лиценз олгохгүй гэж байгаа нь гараа өргө гээд таван хүн л гараа өргөна. Үлдсэн нь эсрэг санал өгч лиценз олгоё гэж залилан хийж байгаатай адил юм боллоо. 

Гэтэл бүгдээрээ лиценз олгож болохгүй гэж үзэл бодлоо илэрхийлээд, санал хураалтад орохгүй гараад явсан байхад эсрэг томьёоллоор нь лиценз олгож болохгүй гэж иргэдийг хуурч олгож байгаатай адилхан.

Сүүлд нь багийн иргэд ирээд яагаад лиценз олгож байгаа юм бэ гэхээр санал хураагаад лиценз олгож болохгүй гэх томьёоллоор таван хүн гараа өргөөд, бусад нь олгоё гэж санал өгсөн. Ингэж хуурсантай адил зүйл тэр өдөр хийгдсэн. 

Төрийн эрх мэдлийг хууль бусаар булааж авсан. Төрийн эрх мэдлийг Үндсэн хуулийн бус аргаар булааж авах үйл ажиллагаа Х.Булгантуяа гардан гүйцэтгэсэн. ҮХЦ-ийн өчигдрийн тайлбар үүнийг нэг бүрчлэн нухацтайгаар тайлбарласан.  Хөдөөгийн иргэддээ ойлгомжтойгоор тайлбарлахад яг л ийм залилангийн зүйл болж өнгөрсөн. 

Шууд дамжуулалт: