Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Live
2025.10.23 15:34
2942
Б.Баярсайхан: Төрийн захиргааны байгууллагын ажилчид багш нараас дор байна уу гэхээс илүү гараагүй

Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга Б.Баярсайханаас тодрууллаа.

Тэрээр, 1 сарын 1-ээс бүх сум хороонд нийгмийн ажилтан хүүхэд, гэр бүлийн ажил хариуцна. Өнөөдрийн байдлаар 700 гаруй хүн энэ ажилд томилогдсон байна. Сарын цалин нь 850 мянган төгрөг.  Нийслэлд нийгмийн ажилтнаар орж байгаа хүмүүс ажлаа орхиж явж байгаа асуудал маш их байна. Яагаад гэхээр 850 мянган төгрөгийн цалингаар бид амьдарч чадахгүй байна. Хөдөө орон нутагт ажлын байр цөөн байдаг учраас сумуудад байна. 

Нийгмийн ажилтнууд ажиллаж эхэлснээс хойш хүүхэд гэр бүлийн асуудалд мэдэгдэхүйц үр дүн гарч байна. Өмнө нь 330 суманд мал хариуцсан таван хүнтэй, хүн хариуцсан нэг ч хүн байхгүй байсан. Монгол Улсын малын тоо 70 саяд хүрсэн бол хүний тоо 3.5 байгаа. 

3.5 дотроо хүчирхийлэлд өртөж байгаа тоо хүн амынхаа тоонд хуваах юм бол азидаа тэргүүлж байгаа. Тиймээс гэр бүл, хүүхэдтэй ажиллах нийгмийн ажилтантай болох нь чухал.

Харамсалтай нь өнөөдөр эдгээр хүмүүсийн цалин 850 мянган төгрөг байгаа. Төрийн захиргааны байгууллагын хамгийн өндөр цалин авч байгаа ажилтан 2.2 сая төгрөгийн цалин авч байгаа. Багш нараас дор байна уу гэхээс илүү гараагүй байгаа. Тийм байж хамгийн хүнд хэцүү газар ажиллаж байгаа. 

Багш нар 30-40 хүүхэдтэй ажиллаж байгаа. Чухал ажил мөн. Би өөрөө боловсролын салбарт ажиллаж байсан. Тэгвэл нэг сумын 3 мянган хүнтэй ганцхан хүн ажиллаж байна.

Шууд дамжуулалт: