Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2025.10.23 16:39
774
Б.Пүрэвдорж: Цэцийн дүгнэлт гарсан учир Ерөнхийлөгч хоригоо татах байх гэж харж байгаа

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржоос цаг үеийн асуудлаар тодрууллаа.

Тэрээр, Нэг жилийн өмнө гаргасан хуулийг цэц Үндсэн хууль зөрчсөн байна гэж дүгнэлт ирүүлдэг. Хурал удирдсан хүн тэрийг уншсан гэж хариуцлага тооцогдохгүй байгаа юм. Яагаад гэвэл тэр хүн дэгийн тухай хуулийн дагуу санал хураалт, бүх зүйлээ явуулсан учраас хууль зөрчсөн асуудал яригддаггүй. 

Гэтэл сая болсон санал хураалт дэгийн тухай хууль зөрчсөн, Үндсэн хуулийн заалтын эсрэг санал хураалтын томьёолол явагдсан. Тийм учраас Үндсэн хууль зөрчсөн гэх асуудал гарч байгаа.

Чуулганы хуралдааны ирц өглөө 09 цагт үүсэж, 10-13, 14-18 цаг хүртэл хуралдана гэж заасан байдаг. Энэ заалтаа хэрэгжүүлээгүй гэдэг гол агуулгаар хууль зөрчсөн гэх дүгнэлт гарсан.  Х.Булгантуяа дарга 10:17 минутын орчимд өнөөдрийн чуулганы хуралдааны ирц хүрсэн тул чуулганы хурлаа эхэллээ гэж хэлсэн байгаа.  Одоо дахиад Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх ёстой. Цэцийн дүгнэлт гарчихлаа. Гэхдээ Ерөнхийлөгчийн дүгнэлт, хориг хоёр тусдаа процедур. Туршлагаас харахад ТББХ өнөөдөр 13:00 цагаас хуралдах ёстой байсан. Гэвч ирц нь хүрэхгүй хойшилж байх шиг байна.

Гэхдээ нэгэнт цэцийн дүгнэлт гарсан учир Ерөнхийлөгч өөрийнхөө тавьсан хоригийг татах байх гэж харж байна. 

Шууд дамжуулалт: