

Ардчилсан намын дарга О.Цогтгэрэлээс цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрээр "Өнөөдөр Чуулганы нэгдсэн хуралдаантай боловч одоогоор хуралдах боломжгүй нөхцөл байдал үүсэж байна. Учир нь чуулганы ирц, эрх зүйн асуудлууд, ҮХЦ-ийн нэгдсэн дүгнэлт гээд олон асуудал байна. Их суудлын хуралдааны дүгнэлтийг зөв, буруу гэж шүүх эрх бидэнд байхгүй. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, хуралдааны товыг хэлэлцэх байх.
УИХ-ын гишүүн ирцэд орчхоод санал өгөхөд байхгүй бол татгалзсанд тооцно гэсэн байдаг. Үүнийг эргэж харах хэрэгтэй болж байна. Ардчилсан намын бүлэг ирэх нэг дэх өдрийн ээлжит хурлаар Ерөнхийлөгчийн хориг болон ҮХЦ-ийн дүгнэлтийг ярилцана" гэв.
Шууд дамжуулалтыг үзэх:
