Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
УИХ-ын гишүүн
2025.10.24 12:32
986
С.Эрдэнэбат: Багш нарын ажил хаялтыг битгий улстөржүүл

УИХ-ын гишүүн С.Эрдэнэбатаас багш нарын цалингийн асуудлаар тодрууллаа.

Тэрээр "2023 онд багш нарын үндсэн цалинг 26-40 хувь, хөдөө орон нутгийн нэмэгдэл 40 хувь, аймгийн төв дээр 20 хувиар нэмсэн. Хэлэлцээр дээр жил бүр үүнээс доошгүйгээр нэмээд 2026 он гэхэд 3 сая төгрөг болно гэсэн.

Харамсалтай нь 2025 онд 6 хувиар нэмсэн. Ирэх жил огт нэмэхгүйгээр төсвөө оруулсан. Багш нар жилд бүр 30 хувиар нэмнэ гэсэн хүлээлттэй байсан ч тэгээгүй учраас ажил хаяж буй.

Гэтэл сүүлдээ С.Эрдэнэбат Үйлдвэрчний эвлэлийн дарга байхдаа юм хийгээгүй байж одоо багш нарыг турхирч байна гэж ярьж байна. Багш нарын ажил хаялтыг битгий улс төржүүл. Үйлдвэрчний эвлэл хэн нэгэн хүний байгууллага биш. Багш нарыг ингэж доромжилж болохгүй. 

Төсөв батлахад цөөн хугацаа үлдсэн. Хоёр талд яриад суух биш цагаан дээр хараар бичээд эцэслэх хэрэгтэй. Багш нар өдөр болгон бүх УИХ-ын гишүүд рүү мессеж бичиж байна. Надад өдөрт 100 гаруй мессеж ирж байгаа. 

Төсвийг захиран зарцуулдаг эрх мэдэлтэй хүмүүс давуу эрхээ эдэлж, өөрийнхөө тойрог дээр их мөнгө тавиулж байгаа нь боловсноор тойргоо авлигадаж буй хэрэг. Боловсролын салбарын цалин, амхадын тэтгэврийг нэмэх ёстой" гэв.

Шууд дамжуулалтыг үзэх: