Э.Ирэхбаяр
Редактор
УИХ-ын гишүүн
2025.10.24 12:42
740
Ө.Шижир: Урсгал зардал сүүлийн таван жилийн дотор 300 дахин тэлсэн байна

УИХ-ын гишүүн Ө.Шижирээс цаг үеийн асуудлаар байр суурийг нь тодрууллаа. Тэрээр хэлэхдээ:

Сүүлийн таван жилд их хэмжээний  мөнгө зарцуулчихаад асуудлаа шийдсэн нэг ч салбар алга. Өнөөдөр багш, эмч нарын цалин яригдаж байна. Дараа нь онцгой байдлын алба хаагдчын цалинг яах юм, төрийн тусгай алба хаагчдаа яах юм гээд асуудлууд үүснэ. Төрийн шийдвэр тодорхой бөгөөд ойлгомжтой байх ёстой. Ямар нэг байдлаар ялгаварлаж болохгүй. Тодорхойгүй шийдвэрээс болоод хэвлэлүүд нь ч тэр, иргэд нь ч тэр, намууд нь ч тэр хуваагдмал байдалтай байна.

2026 онд цалинг 15 хувь, 2027 онд 18 хувь нэмнэ гэхчлэн бодлогоо тодорхой зарлаад явахгүй бол улсын төсөв гарын салаагаар, үр дүнгүй урсаад байна.

Манай улс мөнгөтэй юу гэвэл мөнгөтэй. Харамсалтай нь бодлогоо зөв тодорхойлдог нэг ч салбар алга. Энэ л харамсалтай.

Цахим Монгол болно гээд Цахим яам байгуулж, цахимжсан. Гэтэл бичиг хэргийн зардал тав дахин өссөн. Урсгал зардал 300 дахин өсчихсөн байна. Таван мянган хувь өссөн зардал ч байна. Урсгал зардлаа тэлж явсаар байтал зардлаа хянаж чадахаа болиод байна.

Миний хувьд өмнө нь төсвийн хөрөнгө оруулалтуудыг шинжлээд та бүхэнд мэдээлэл өгч байсан. Одоо төсвөөс санхүүждэг 490 орчим байгууллагын зардлыг шинжилж дуусаад та нарт эргээд мэдээлэл өгнө.