
УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Хууль зүйн сайдад нэр дэвшигч УИХ-ын гишүүн Б.Энхбаярын асуудлыг хэлэлцэж буй. Үүнтэй холбоотой УИХ-ын гишүүн П.Сайнзориг мэдээлэл хийлээ. Тэрээр "Ирцэнд орсон боловч биечлэн байгаагүй бол ирцэнд тооцогдохгүй гэдгийг цэц дүгнэлтээрээ зарлалаа. Энэ хуралдааны дагуу явж байгаа бүх зүйл хүчингүй боллоо. Мөн 36 дугаар хуудсанд Үндсэн хуулийн 66.4 дэх хэсэгт гаргасан шийдвэрээ хүчингүй болгох нь зүйтэй гэсэн. Тэгэхээр цэцийн шийд гарсан учраас ЗГ-ыг огцруулах 95-р тогтоолоо бид хүчингүй болгох ёстой. Засгийн газрын эрх нь сэргээд ХЗДХС томилох асуудлаа зөв явуулаачээ гэсэн шаардлага тавьсан. Энэ зөрчигдөж байгаагаас оролцох боломжгүй гэсэн ч хурал даргалагч ямар нэг байдлаар явж байна. УИХ эцэслэн шийдээгүй байхад ирээдүй цаг дээр шийдэгдэх хэрэг дээр цэц дээр маргаан үүсгээд явсан. Миний амь насанд ЗГ-ын гишүүн халдахаар заналхийллээ. Миний амь нас ямар нэг байдлаар эрсэдвэл бичлэг, баримт бий" гэлээ.
