Э.Ирэхбаяр
Редактор
Засгийн газар
2025.10.24 15:05
419
Б.Гүнбилэг: ҮХЦ УИХ-ын тогтоол болон хуралдаан даргалагчийн асуудлаар нэг шийдвэр гаргачихсан болохоор УИХ дахин хэлэлцэх боломжгүй

Өмгөөлөгч Гүнбилэгээс ҮХЦ-ийн дүгнэлтийн талаар байр суурийг нь тодрууллаа. Тэрээр хэлэхдээ:

Намайг өмгөөлж өгөөч гэсэн. Наад хурал дээр чинь би өөрөө байгаагүй болохоор ярьж чадахгүй. Шаардлагатай бол өмгөөлж болно. Өмгөөлүүлэх хүсэлтээ гаргачих.

Яг ийм тохиолдол гарах вий гэдэг. ҮХЦ-ийн дарга бол өмгөөлүүлэх гэрээтэй бол тэр хүнээ оруулж ир гэсэн. Яг ийм юм тохиолдож магадгүй гээд би өмгөөлөх гэрээнийхээ загварыг явулаад өөрөө онлайнаар гарын үсэг зураад явуулсан.

Х.Булгантуяа өмгөөлөгч авах хүсэлтээ хэлсний дараа суугаад, бичгийн гэрээтэй бол өмгөөлөгч оруулж болно гэж хэлсний дараа Гантөгс энэ процессыг тайлбарлах гэтэл “Дуугай бай, чи. Хаана ингэж яриад сурсан юм бэ” гэсэн. Гантөгстэй би уулаагүй, Х.Булгантуяатай би уулзаагүй болохоор юу болоод байгааг мэдэхгүй байна.

Монгол Улсын аль ч иргэн өмгөөлүүлэх эрхтэй. Цэцийн шийдвэр бичгэн хэлбэрээр гарахад нь би харсан. Түүн дээр эхлээд УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа гэж байснаа дараа нь Булгантуяа Үндсэн хууль зөрчжээ гэсэн байсан.

Сая Б.Пүрэвдорж гишүүн ирцтэй холбоотой маргалаа. Ирц бүрдээгүй чуулганаар хэлэлцсэн асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэх нь Үндсэн хууль зөрчлөө гэдэг асуудал үүсгэвэл хуралдаан даргалагч хэн байхаас үл хамааран маш аюултай нөхцөл байдалд орно.

Хүн өөрийгөө, тэр дундаа байр сууриа илэрхийлэхэд нь өмгөөлөгч зайлшгүй хэрэгтэй. ЗГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Н.Лүндэндорж багш суусан байсан. Энэ хүн “Монгол Улсын Үндсэн хууль шинжлэх ухааны тайлбар” ном бичсэн. Гуравхан хоногийн дотор түүнтэй мэтгэлцэх өмгөөлөгч тийм амар олдохгүй. Хэн хэнээс асуусныг нь би мэдэхгүй. Над руу залгасан. Би гадаадад байсан.

Бичгээр гэрээ байгуулсан өмгөөлөгч байгаа бол одоо оруулаад ир гэсэн байгаа юм. Тийм юм энэ дэлхийн хаана ч байхгүй. Хүн өмгөөлүүлэх эрхээ хангуулах боломжийг хангах ёстой.

Би урьд шөнө ирлээ. Энэ хурлыг яаран хийх ямар шалтгаан байсан юм бэ? Г.Занданшатар Ерөнхий сайдынхаа ажлыг хийж байгаа. Эрх зүйн чадамжтай байсан.

ҮХЦ-ийн шийдвэр гурван асуудлаар гарсан.

Нэгдүгээрт, томъёолно, томъёолоогүй гэдгийг Үндсэн хуулийн шүүх өчигдөр жишиг болгосон. Үндсэн хууль бол Монгол Улсын ердийн хуулиас өндөр хэм хэмжээтэй акт. ҮХЦ энэ томъёоллыг эерэг гаргадаг юм байна гэдэг жишгийг тогтоож өглөө. Өмнө нь энэ талаар нэг ч үг, үсэг байгаагүй. Үүнээс хойш эерэгээр явах нь тодорхой боллоо.

Хоёрдугаарт, ирцийн асуудал бий. ҮХЦ энэ асуудал дээр зөв шийдвэр гаргасан.

УИХТГ мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлдэг. Хуралдаан даргалагч өөрөө санаачилж удирдсан уу эсвэл Тамгын газраас зөвлөсөн үү гэдгийг тодорхой болгох ёстой. Энэ бол өмгөөллийн гол point. Өмгөөлүүлэх  эрх нь хангагдаагүй учраас Х.Булгантуяа ХЭҮК-т хандах хэрэгтэй. ХЭҮК бол ҮХЦ-ийн шийдвэрийг зөв, буруу гэхгүй. Харин зөвлөмж гаргана. Тэр зөвлөмжийг аливаа албан тушаалтан хэрэгжүүлэх үүрэгтэй. Хэрэгжүүлэхгүй бол ажлаас чөлөөлөгдөх үндэслэл болдог.

УИХ-ын тогтоол болон хуралдаан даргалсан Х.Булгантуяад холбогдох асуудлаар ҮХЦ нэг дүгнэлт гаргачихсан болохоор УИХ дахин хэлэлцэх боломжгүй. Гэхдээ өмгөөлүүлэх эрхтэй хүний эрхийг хамгийн түрүүнд тавих ёстой байсан.