m.mn
түрүүлж мэдээлнэ
Live
2025.10.24 18:38
930
М.Бадамсүрэн: Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулна

УИХ"ын гишүүн М.Бадамсүрэн "ҮХЦ-ийн дүгнэлттэй холбоотой чуулган дээр удаа дараа яригдаж байсан УИХ-ын гишүүн , ЗГ-ын гишүүний анх гаргасан саналаар санал хураахгүй буюу саяын тохиолдол дээр дэмжээгүй саналыг дэмжих, дэмжээгүй саналыг дэмжихгүй зэрэг зарчмын бусаар санал хураасантай холбоотой олон тодорхой бус санал хураалтад гишүүд оролцож, төрийн эрх барих хууль тогтоох эцсийн шийд гаргаж байгаа нь буруу байна гэж үзлээ. Иймээс Үндсэн хуульд нийцүүлж байнгын хороонд дэмжсэн, дэмжээгүйгээс үл хамааран анх гаргасан хууль санаачлагчийн гаргасан саналыг дэмжих эсэхээр санал хурааж чуулганы хуралдаанд эцэслэе гэх санал оруулж байгаа" гэлээ.