m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.22 07:03
808
Давсыг хэтрүүлэн хэрэглэхийн хор уршиг

 

Давс хүний биед илүүдэл хэмжээгээр орох үед таргалах, артерийн даралт ихдэх, үүнтэй холбоотой тархины цус харвалт, зүрхний шигдээс, ясны сийрэгжилт, бөөрний чулуу, ходоодны хавдар үүсэхэд нөлөөлдөг байна. Бидний өдөр тутам хэрэглэдэг давс маань натри, хлор гэсэн химийн хоёр элементээс бүтдэг. Үүнээс натри нь бие махбодын давс, усны солилцоог тэнцвэржүүлж, эрхтэн системийн эсийн гадна болон дотор шилжин оршиж байдаг. Дунджаар 70 кг жинтэй хүн байлаа гэж бодоход 50 грамм натри, 15 литр орчим ус бие махбодын эсийн гадна оршдог.

Энэ нь нийт биед агуулах натрийн 90 хувь нь гэсэн үг. Үлдсэн 10 хувь нь эсийн дотор оршдог. Хэвийн үед бөөр хүний биед байх давсны хэмжээг зохицуулж байдаг. Хэрэв биед илүүдэл давс орж ирвэл бөөрний ялгаруулах сувгаар биеэс давсыг шээсээр дамжуулан гадагшлуулдаг. Хүний биед илүүдэл хэмжээтэй давс хоол хүнсээр байнга орж ирэх үед бөөрөнд байх нэг сая орчим хялгаснаас нарийхан бичил судсууд ачааллаа даахаа больж, эцэстээ давсыг гадагш хөөн гаргах чадваргүй болдог. Үүний улмаас эсийн гадна орших цусан дахь натрийн хэмжээ 50 граммаас ихэсдэг байна