m.mn
түрүүлж мэдээлнэ
Боловсрол
2025.10.27 13:15
673
Багш нарын ажил хаялтын үеийн олговрын өнөөдөр олгоно

Боловсролын байгууллагын багш нар энэ сарын 16-наас ажил хаялт зарлаж, өнөөдөр найм дахь өдрөө болж байна. Тэгвэл ажил хаясан өдрийн цалин хөлсийг өнөөдөр олгохоор болжээ. Тодруулбал Боловсролын сайд П.Наранбаяр "Хөдөлмөрийн тухай хуулийн 30.2-т заасны дагуу ажил хаялтад оролцсон багш, ажилтанд олгох олговрын хэмжээг Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлтэй тохирч шийдэх ёстой. Хэдийгээр тус холбооны удирдлага хэлэлцээг эхлүүлэхгүй, олговрыг олгох ажлыг хойшлуулж байгаа ч багш, ажилтнуудын эрх ашгийг нэн тэргүүнд тавьж ажил хаялтын үеийн олговрыг өнөөдөр олгохоор шийдвэрлэлээ" гэжээ.