

Нийтийн байранд гал гарч, шал хэсэг нь шатаж байсныг унтраажээ.
Тодруулбал, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 23 дугаар хороо гал гарч байна гэсэн дуудлагыг 14:20 цагт хүлээн авсан байна. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход, нийтийн байрны ханан пийшингээс халалт өгч, шал хэсэг нь шатаж байсныг ажиллаж унтраажээ. Утаажилтын бүсээс 5 иргэнийг аюулгүй газар гаргасан байна.
