

Энэ сарын 23-нд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах .... дугаар тоот орон сууцнаас 2023 оноос хойш цагдаагийн байгууллагад 64 удаа эрэн сурвалжлагдсан оргодол этгээд 33 настай эмэгтэй С-г саатуулан баривчилсан байна.
Уг залилагч этгээд нь цахим орчинд удаа дараа өвс тэжээл, мал, мах, түлш шатахуун зэргийг зарна. Валют солино. Телеграмаар даалгавар биелүүлээд мөнгөтэй болоорой гэх зэрэг хуурамч заруудыг байршуулж иргэдийг залилдаг болох нь тогтоогджээ. Мөн тус этгээд өмнө нь ял шийтгэгдэж байжээ.
Тухайн гэмт этгээд нь 2020 оноос хойш залилах гэмт хэргийг удаа дараа үйлдэж, одоогийн байдлаар 134 иргэнд 230 сая төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон байна.
Тус этгээдийг саатуулсны дараа орогнож байсан байранд нь нэгжлэг явуулахад 7 ширхэг арилжааны банкны данс бүхий карт, 13 ширхэг утасны дугаар, 4 ширхэг утас илэрчээ. Дээрх дансны дугаар, утасны дугаар болон гар утсыг залилах гэмт хэргээ үйлдэхдээ үйлдсэн байж болзошгүй байна.
