Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2025.10.27 16:13
794
Ерөнхийлөгч УИХ-ын 95 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавьснаа татан авчээ

Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай Монгол Улсын Их Хурлын 95 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавьсан.

Харин Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Их суудлын хуралдаанаар 08 дугаар шийдвэр гаргасан. Тиймээс  2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн тогтоолд хориг тавих тухай Е/11 дугаар хоригийг татан авчээ.