Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2025.10.28 11:07
1105
ЦЕГ: Даалгавар биелүүлж мөнгө олно гэдэг байх боломжгүй зүйл

ЦЕГ-аас Залилах гэмт хэрэгтэй холбоотой асуудлаар тодрууллаа. 

"Сүүлийн үед Залилах гэмт хэрэг нэмэгдэж байна. Тэр дундаа телеграмм, фейсбүүкээр залилах, орон сууцны залилан ихээр нэмэгдэж байна. 

Цагдаагийн байгууллагаас 2017 оноос хойш эрэн сурвалжилж байсан иргэн С-ийг дайчлан баривчилсан. “Өвс тэжээл зарна”, “Орон сууц түрээслүүлнэ”, “Шатахуун зарна”, “Валют солиулна” гэх мэт хуурамч зар оруулж, "Telegram” платформ ашиглан иргэдийг залилж байсан 33 настай, эмэгтэйг баривчилсан. Мөн адил үйлдэлтэй иргэнийг Баянзүрх дүүргээс баривчилж, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. 

Цахим гэмт хэргийг 18-35 насны хүмүүс ихэвчлэн үйлдэж байна. Иргэд нууцлал, аюулгүй байдлаа сайтар хангах хэрэгтэй. Даалгавар биелүүлж мөнгө олно гэдэг байх боломжгүй зүйл гэдгийг маш сайн ойлгох чухал. Залилах төрлийн гэмт хэрэг үйлдсэн бол 8-12 жилийн хугацаанд хорих зүйл заалттай" гэв. 

Шууд дамжуулалтыг үзэх: