Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Live
2025.10.28 11:34
691
Г.Дамдинням: АИ92 шатахууны шок өнөөдрөөс хэвийн байдал руу шилжинэ

АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа. 

Тэрээр "Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар шатахууны өнөөдрийн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонслоо. Сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд үүссэн АИ92 шатахууны шок өнөөдрөөс хэвийн байдал руу шилжинэ. ААН-үүд Засгийн газартай нягт хамтран ажиллаж, түгжрэл дундуур өдөр шөнөгүй цэнэглэлт хийж байж үүссэн шокийг тайвшруулж байна. Орон нутаг руу 5600 тонн шатахуун ачигдсан. Одоо нөөцөө сайн бүрдүүлэх шаардлага үүсэж байна.

Өнөөдөр 14:00 цаг гэхэд ямар нэгэн хязгаарлалтгүйгээр шатахуун олгох шийдвэрт хүрсэн. ОХУ-тай идэвхтэй хамтарч ажилласны үр дүнд нийлүүлэлтээ маш сайн авч байгаа. Ангарскийн үйлдвэрээс хоёр дахин их шатахуун нийлүүлж байна. Мөн БНХАУ-тай нягт хамтран ажиллаж байгаа.

Иргэдээс хоёр зүйлийг хүсмээр байна. Нэгдүгээрт, олон хоног өндөр ачаалалтай ажилсан ШТС-ын ажилчидыг ойлгож, хүндэтгэлтэй хандаарай. Хоёрдугаарт, аюултай ачаа өдрийн цагаар тээвэрлэж байгаа учраас аюулгүй байдлаа хангаарай. Шатахууны нийлүүлэлт хэвийн болмогц оройн цагаар тээвэрлэнэ. 

Монгол улсын хэмжээнд байгаа бүх хоосон савыг дүүргэх хуулийг яаралтай оруулж ирэх даалгаврыг надад өглөө. Ингэж аюулгүйн нөөцөө бүрдүүлэх шаардлагатай" гэв.  

Шууд дамжуулалтыг үзэх: