Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2025.10.28 12:05
1721
“Хавчигдсан дундаж давхаргаа хэрхэн аврах вэ?” мэтгэлцээн болно

Парламентын үйл ажиллагаанд шинэ соёл, шинэ механизм суулгаж байгаа УИХ-ын асуулгын цаг сар бүрийн төгсгөлийн долоо хоногийн баасан гаригийг 14:00 цагт болдог.
Энэ удаагийн УИХ-ын асуулгын цаг буюу Парламентийн мэтгэлцээн аравдугаар сарын 31-нд болно.
“Хавчигдсан дундаж давхаргаа хэрхэн аврах вэ" сэдвээр Засгийн газрыг төлөөлж Монгол Улсын Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд мэтгэлцэх бол сөрөг хүчин талаас УИХ дахь Ардчилсан намын бүлгийг төлөөлж бүлгийн дарга, Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, О.Алтангэрэл, Ж.Баясгалан, Д.Жаргалсайхан,Ц.Мөнхтуяа, Г.Хосбаяр, Д.Цогтбаатар, С.Эрдэнэболд, Д.Энхтуяа нар оролцоно.
Монголын төр засаг хариуцлагатай, ил тод байхын эхлэл Ерөнхий сайд нь хүссэн сэдвээрээ мэдээлэл өгдөг биш гишүүдийнхээ, сөрөг хүчнийхээ, ард иргэдийнхээ асуултад хариулдаг болох юм.
УИХ дахь Ардчилсан намын бүлэг мэтгэлцээнийг шууд дамжуулна.