Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2025.10.28 12:17
497
Ж.Эрдэнэбат: Би төрийн ажил хийж байхдаа огт хулгай хийгээгүй

Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.

Тэрээр "МАН-ын Их хурал удахгүй болно. Намын шийдвэрийг хэн нэгний хүслээр биш олонхын шийдвэрээр гаргадаг. 

Намайг Ерөнхий сайдаас огцрох үед Үндсэн хуульд өөрчлөлт ороогүй байсан. Засгийн газрын үйл ажиллагаа нь тогтвортой байх ёстой гэж үзэн 2019 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан. Тиймээс Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулсан, манай Засгийн газрыг огцруулснаас өөр. Намын даргыг Их хурлаараа л шийдэх ёстой. 

Би ч бас цагтаа хохирч явсан. Ж.Эрдэнэбат гэдэг хүн төрийн ажил хийж байхдаа огт хулгай хийгээгүй. Улс төрд ямар нэгэн зорилготойгоор хүнийг хэлмэгдүүлэх үйлдэл явагддаг. Тиймээс эцсийн шийдвэр гараагүй байхад хэнийг ч хулгайч гэх эрх байхгүй. Манай намын дүрэмд Удирдах зөвлөлийг, Бодлогын зөвлөлийн гишүүдтэй хамтатгаж өргөтгөсөн хуралдаан хийж болно гэдэг. Тэр заалтынхаа хүрээнд хуралдах гэж байна" гэв. 

Шууд дамжуулалтыг үзэх: