

ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогтоос цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрээр "Сүүлийн сар гаруйн хугацаанд манай УИХ дахь МАН-ын Бүлэг хуралдаагүй. Тиймээс улс төрийн нөхцөл байдлаа үнэлж дүгнэе, ярилцъя гэж Удирдах зөвлөл хурлаа зарласан байх.
Үл ойлголцол, үл итгэлцэл үзэн ядалт болдог. Үзэн ядалт нь өш хонзон болдог. Тийм болохоор үзэн ядалт, өш хонзонгоор асуудлаа битгий шийдээсэй. Зөвшилцөөд, ойлголцоод асуудлаа дотроо шийдээсэй гэж хүсэж байна. "Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй" гэж Монголчууд ярьдаг.
30,38-аар хуваагдсан МАН-ыг хэрхэн эвлүүлэх үү гэдэг асуудлыг шийдэж байж дараагийн асуудал яригдана. Тэр болтол сайд, дарга нарын асуудал яригдахгүй байх. Намын Их хурлаар намын даргаа сонгоно. Иргэдийг бухимдуулсан олон чухал асуудал байхад бид дотроо хуваагдаад сандал ширээгээ булаацалдаад байх шаардлагагүй гэж бодож байна.
Намын даргад нэр дэвших нь нээлттэй. Миний хувьд МАН-ын даргад нэр дэвшихгүй" гэв.
Шууд дамжуулалтыг үзэх:
