Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2025.10.28 12:46
867
А.Ариунзаяа: Би өмнө нь хэлж байсанчлан айдастай байгаа

УИХ-ын гишүүн А.Ариунзаяагаас цаг үеийн асуудлаар тодрууллаа. 

Тэрээр "Би өмнө нь хэлж байсанчлан айдастай байгаа. УИХ-ын гишүүд Байнгын хороо болгон чуулган дээр ямар санал өгөх вэ гэдэг нээлттэй. Ямарваа асуудлыг 64 гишүүний кнопоор шийднэ. Гэтэл Засгийн газрыг огцруулах чуулганы ирцийг 64 хүргэхгүйн тулд маш олон арга хэрэглэсэн. Нөхцөл байдал нь өөрөөр эргэхээр чуулганы ирцэд орохгүй байх боёкот хийгдсэн. 

2021 онд Ерөнхий сайд У.Хүрэлсүх огцруулах үед Байнгын хорооны саналаар санал хураалт явуулсан байдаг. Гэхдээ одоо үүн дээр маргаад утгагүй. МАН-ын Бага хурлын үр дүнгээс үүдэж улс төрийн нөхцөл байдал ээдрээтэй болсон. Зөвхөн нэг хүнийг намнасан юм биш залуу гишүүдэд маш их дарамтууд ирсэн. Аймаг сумын Засаг дарга нарыг ажлаас нь чөлөөлсөн асуудал ч гарсан. Улс төрийн нөхцөл байдал хэрээс хэтэрлээ. Энэ асуудлаа хурдан цэгцлээсэй гэж хүсэж байна" гэв. 

Шууд дамжуулалтыг үзэх: