Э.Ирэхбаяр
Редактор
УИХ
2025.10.28 12:54
536
Иргэдийнхээ саналыг хүлээн авч, хүүхдийн мөнгийг танах саналаасаа татгалзаж байна

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн төсвийн хуулиар байр сууриа илэрхийллээ. Тэрээр хэлэхдээ:

Би улс төрд орохдоо улс төрчдийн хэлэхээс айж тойрдог, тэр нь Монгол Улсын хөгжилд нэлээд чухал үүрэгтэй, хүнд сэдвүүдийг барьж авна гэж өөртөө амласан. Өнгөрсөн жилийн хугацаанд нэлээн хэдэн сэдэв дээр улс төрчийнхөө хувьд ажиллалаа.

Багш, эмч нарын цалин, ахмадуудын тэтгэврийг нэмэхийн тулд “Хүүхдийн мөнгө”-ийг танах талаар санал солилцож байгаа гэж ГБХНХ-ын сайд Т.Аубакир ярьсан байна билээ. Хоёр долоо хоногийн өмнө байнгын хорооны хурал дээр “хүүхдийн мөнгө” гэхчлэн бэлэн мөнгө тараадаг байдлыг зогсоох шаардлагатай талаар байр сууриа илэрхийлснээр олон нийтээс нэлээд шүүмжлэл сонслоо.

2020 онд цар тахлын үед хүүхдэд олгодог 30 мянган төгрөгийг 100 мянга болгож, зургаан сарын хугацаанд 547 тэрбум төгрөг олгох шийдвэрийг ЗГ-аас гаргасан байдаг. Үүний үр дүнд МАН 2020 оны сонгуулиар 76 суудлаас 62-ыг нь авсан. 2024 оны сонгуулийн өмнө “Шинэ хоршоо” хөтөлбөр нэрээр хөдөө ажи ахуйн салбарынханд 842 тэрбумын зээл олгосон. Тэр зээлээс 38 тэрбумыг л эргэн төлөөд байна. Бэлэн мөнгө тараах хөтөлбөрүүд яагаад дандаа сонгуулийн өмнө гарч ирдэг юм бэ. Үр дүн нь юу болж байгааг харах ёстой.

Хүүхдийн мөнгө хаслахыг буруушаасан иргэдийн саналыг би хүлээж авч байна. Хөнгөлөлттэй зээл, татаасууд болон спорт заал гэх мэт  үр өгөөж муутай хөрөнгө оруулалтуудыг танахаар 1.2 их наяд төгрөг гаргах боломжтой юм байна гэдэг судалгааг УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, Ш.Бямбасүрэн гишүүний хамтаар гаргасан. 1.2 их наядын 600 тэрбум нь дангаараа “Шинэ хоршоо” хөтөлбөр байна. Энэ саналаа чуулганд оруулна гэлээ.

Шубуд дамжуулалт үзэх: