

Ерөнхий сайд асан С.Баяраас цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрээр "Би Бодлогын зөвлөлийн гишүүн. Удирдах зөвлөл болон Бодлогын Зөвлөлийн хамтарсан хуралдаан болох гэж байна. Хөдөө байж байгаад хуралд дуудагдаад ирлээ. Би урсгал улс төрөөс хол байгаа хүн. Одоогоор хэвлэлийн мэдээлэлтэй л байна.
Хагарсан хоёр талыг эвлэрүүлье гэж хичээл зүтгэл гаргасан. Нэг л бүтэж өгөхгүй байна. Энэ бол санаа зовмоор зүйл шүү дээ.
Нэг намын асуудал савнаасаа хальж төр лүүгээ орж, төрийн хямрал руу явж байна. Зөвхөн нэг намын хүрээндээ ярих биш ҮХЦ ч оролцоод эхэллээ. Улс орны хөгжил, аюулгүй байдалд хохиролгүйгээр шийдэх ёстой. Үүний тулд л уулзаж ярилцъя, зөвлөлдье гэж байгаа байх" гэв.
Шууд дамжуулалтыг үзэх:
