Э.Ирэхбаяр
Редактор
Засгийн газар
2025.10.28 14:28
779
Ж.Чинбүрэн: Амь насанд тулсан, яаралтай тусламжаар ирсэн иргэдэд ямар нэг хязгаарлалтгүй үйлчилж байгаа

УИХ-ын гишүүн ЭМ-ийн сайд Ж.Чинбүрэнгээс ЭМДС-гийн санхүүжилтийн талаар тодрууллаа. Тэрээр хэлэхдээ:

Засгийн газар эрүүл мэндийн салбарынхны цалинг 15 хувиар нэмэхэд шаардлагатай 181 тэрбум төгрөгийг төсөвт тусгаж оруулсан. Төсөв одоо УИХ-ын мэдэлд очсон. Эрүүл мэнд бол ашиг орлого олдог салбар биш. 2026 оны нэг дүгээр сарын нэгнээс яаж ажиллах вэ гэдгээ бид ярьж байна. УИХ-ын гишүүдээс янз бүрийн санал гарч байгаа. Тиймээс

2025 онд 2.2 их наяд төгрөг зарцуулахаар төсвөө батлуулсан. Түүнээсээ 316 тэрбумаар нь өмнөх оны  өрөө барагдуулсан. Үлдсэн мөнгөөр нь үйл ажиллагаа явуулж байгаа.

Өнөөдрийн байдлаар цочмог өвчин буюу амь насанд тулсан үед ямар нэг хязгаарлалт тавихгүй ажиллаж байгаа. Харин архаг хууч өвчин буюу хүлээж болох, дараа төлөвлөж болох эмчилгээнүүдийг хойшлуулж байгаа. Архаг гэдэг нь тогтонги буюу эрүүл мэнддэд нь эрсдэл учруулахааргүй нөхцөл байдлыг хэлж байгаа юм.

НДС-гийн санхүүжилтийг цэгцтэй авч явахгүй бол дахиад олон тэрбум төгрөгийн өр үүсэх гээд байна. Дахиад л “хойд хормойгоороо урд хормойгоо нөхөх” байдлаар үргэлжилж болохгүй.  

Хэрвээ 2025 онд өмнөх оны өрийг төлөхөд 326 тэрбум төгрөг зархцуулаагүй бол эмч, ажилчдынхаа цалинг багадаа 10 хувиар өсгөх боломжтой байсан. Цар тахлын үед үүсгэсэн өр төлбөрийг НДС-д тохох нь анхнаасаа буруу байсан. Олон нийтийг хамарсан халдварт өвчнийг санхүүжүүлэхэд 500 гаруй тэрбум төгрөгийг НДС-гийн эрсдэлийн сангаас гаргасан нь буруу байсан. Мөн хувийн эмнэлгүүд НДС-тай гэрээ байгуулан ажиллахдаа санхүүгийн сахилга батгүй байсан гэлээ.

Шууд дамжуулалт үзэх: