

Багш нарын ажил хаялттай холбоотой УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангаас тодруулж байна. Тэрбээр "Намайг сайдаар ажиллах үед багш нарын үндсэн цалин 740 мянган төгрөг байсан. Намайг ажлаа өгөхөд үндсэн цалин нь 1484.000 болгож хоёр дахин нэмсэн. Боловсролын сайд 3 сая төгрөгийн цалин авдаг гэж буруу зарласан байна лээ. Авдаггүй цалинг нь зарлахаар бухимдах нь аргагүй. Нэг өдөр 3.5сая төгрөг биш үе шаттайгаар нэмэх талаар хэлэлцээр хийвэл илүү үр дүнтэй. Бид тогтолцооны тухай ярихгүй зөвхөн цалин ярьж байгаа. Л.Оюун-Эрдэнийн ЗГ-ын хийсэн нэг зүйл нь тогтолцоог шинэчлэх байсан. Сайн багш өндөр цалин авдаг болох тухай. Багш бэлдэж байгаа тогтолцоогоо бид шинэчлэх ёстой. Хамгийн гол нь багшийн цалин, нийгмийн баталгааг сайжруулах хэрэгтэй. Шинэ залуу багш нарын 40 орчим хувь нь эхний таван жилдээ ажлаасаа гарч байна. Энэ мэдээж цалин урамшууллын асуудал. Залуу багш нарыг дэмжсэн тогтолцооны асуудал ярих хэрэгтэй. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар гэртэй ойрхон сургууль хамгийн сайн сургууль болгох зургаан том хөтөлбөрийн шинэчлэлийг эхлүүлсэн ч харамсалтай нь сүүлийн нэг жил хэрэгжсэнгүй" гэлээ.
